ААН-үүд цар тахлын эрсдэлийг даван туулж буй туршлагаа хуваалцаж байна

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-19 09:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ААН, компанийн төлөөлөл цар тахлын эрсдэлийг даван туулж буй туршлагаа хуваалцаж байна. МҮХАҮТ-д яг одоо болж буй “Компаниуд цар тахлын эрсдэлийг амжилттай даван туулах туршлага, хүний нөөцийн оновчтой менежмент” сэдэвт хэлэлцүүлгээр “АПУ”, “Скайхайпермаркет”, “Мобиком”, ХААН банкны менежмент хариуцсан мэргэжилтэн, удирдлагууд цар тахлын нөхцөлд ажиллаж ирсэн нөхцөл байдлаа танилцуулж байна.

 

Коронавирусний омикрон хувилбарын давалгаа эхэлж буй энэ үед дотоодын компани, ААН-үүд цар тахлын хямралаас гүйцэд гарч чадаагүй байгаа. Бизнесийн салбар салбарын төлөөлөл хүний нөөцийн талаас цар тахлын давалгааг хэрхэн даван туулах өөрсдийн өмнөх туршлагыг хуваалцах нь компаниудын үйл ажиллагаанд хүний нөөцийн оновчтой менежмент, зохицуулалт хийх, дотоод үйл ажиллагаагаа алдагдуулахгүй байх боломжийг олгож, сайн туршлага хуваалцахад оршино хэмээн зохион байгуулж буйг МҮХАҮТ-аас мэдэгдэж байна.  



Холбоотой мэдээ