АТГ өнгөрсөн 7 хоногт 54 өргөдөл гомдол хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Судалгаа шинжилгээний алба өнгөрсөн долоо хоногт иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 54 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 262 дуудлага хүлээн авчээ. Тус алба мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд Архангай, Дархан-Уул, Орхон, Увс аймагтай холбогдох өргөдөл, гомдол, мэдээллийн талаар болон Шударга байдлын үнэлгээний статистик мэдээллүүдийг нэгтгэн боловсруулсан байна.