“Чанарын менежмент, стандарт” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-19 11:07:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт World standard consulting компаниас Чанарын менежмент, стандарт сэдэвт сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд төрийн 44 байгууллагын удирдлагыг хамрууллаа. 

Уг сургалт нь Цахим- Эрдэнэт 1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагад Чанарын менежментийн тогтолцоо-г нэгдмэл хэлбэрээр нэвтрүүлэх зорилготой юм. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг нэгдсэн стандарттай,  хөнгөн шуурхай, эмх цэгц, дэг журамтай хүргэх боломж бүрдэх юм.
Энэхүү сургалтад чанарын менежментийн тогтолцооны тухай ойлголт, хүний нөөцийн хандлага, оролцоо, тогтолцоог хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн ойлголтыг багцалсан 4 лекц та
нилцууллаа.

World standard consulting компани нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Орхон аймагт Дэлхийн стандарт Монголд чанарын долоо хоногийн форум хийж байсан. Тус ажлын хүрээнд ИТХ болон ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж Орхон аймагт 28 дотоод аудитор бэлтгэсэн юм.  

Холбоотой мэдээ