Сүүлийн 24 цагт 167 халдвар бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар сүүлийн 24
цагт 167 тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор эмнэлэгт 646, гэрээр 919 хүн хэвтэн эмчлүүлж
байна. Мөн хүүхэд 354, жирэмсэн 29 хүн байгаагаас биеийн байдал хүнд 14,
хүндэвтэр 179, хөнгөн 1372 хүн байна.
Аймгийн хэмжээнд 2021 оны 3 дугаар сараас хойш 19431 хүн халдвар
авч, 18259 хүн эдгэн, 61 хүн нас баржээ. Вакцины I тунд 85392, II
тунд 81720, III тунд 27208 хүн хамрагдаад байна.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болбол тав хоног гэрийн тусгаарлалтад байж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.