Зарим үйлчилгээний газрын цагийн хуваарьт хязгаар тогтоолоо

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-20 15:20:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 19-нд болж, зарим үйлчилгээний газрын цагийн хуваарьт хязгаар тогтоолоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулбал, 

-Нэгдүгээр сарын 19-26-ны өдрийг дуустал хугацаанд спорт заал, фитнес, усан бассейн, сүм хийдийн үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр 10.00-20.00 цагийн хооронд,

-Нийтийн хоол үйлдвэрлэлийн газар, рестарон, зоогийн газруудын үйл ажиллагааг 10.00-22.00 цагийн хооронд,

-Баар караоке, пабын үйл ажиллагааг 10.00-20.00 цагийн хооронд явуулахыг зөвшөөрч, 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо. 


Холбоотой мэдээ