Дорнодынхон киноны хөгжмөөр “амьсгалав”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнодынхон өчигдөр киноны хөгжмөөр “амьсгалж” өнгөрүүлэв. Учир нь тус аймгийн Хөгжимт драмын театр хөдөөд ганцхан байдаг симфони оркестортой гэдгээрээ бахархдаг.
Тэд одоогоос 4 жилийн өмнө “Кино хөгжмийн үдэш” зохион байгуулж, тухайн үедээ үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан юм. Үзэгчдийн хүсэлтээр тус оркесторынхон энэ үдшийг дахин хамтдаа өнгөрүүлэхээр болж Монголын болон дэлхийн сонгодог киноны хөгжмүүдийг сонсч, уярам сайхан үдэш боллоо.
Тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой найруулж, удирдаачаар нь Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэлмаа нар ажиллажээ. Хорь гаруй уран бүтээлч оролцсон энэ тоглолт маргааш болох аймгийн баяр наадмыг чимэх гэнэ.
Б.Туяа