Улсын дээд шүүх энэ сарын 21-27-нд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-20 16:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаа болон бусад ажлыг энэ сарын 21-27-нд хязгаарлахаар болсон тухай тус шүүхээс өнөөдөр мэдэгдлээ.


Тодруулбал, Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын дэгдэлтийн улмаас шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай болжээ. 


“Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү" хэмээн Улсын дээд шүүхээс мэдээллээ.


Мөн дээрх өдрүүдэд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны 51-261698, 51-261544 утас ажиллана.


Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрийлэхийг Улсын дээд шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ