Аймгийн Засаг даргаар Г.Батжаргал ажлаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-20 15:03:04

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан шинээр батламжлагдсан аймгийн Засаг дарга Г.Батжаргалд ажлаа хүлээлгэн өгчээ.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад төлөөлөгч Г.Батжаргалын нэр дэвшүүлж нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжсэн. Энэ дагуу түүнийг Монгол улсын ерөнхий сайд батламжилсан байна.

Тэрбээр морин цагт ажлаа албан ёсоор авч, тамга тэмдэгээ хүлээн авлаа. Засаг дарга нар ажил хүлээлцэхэд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг даргын зөвлөл, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар болоод бусад албаны хүмүүс байлцсан юм. Засаг дарга асан Д.Жаргалсайхан ажлаа хүлээлгэн өгөхдөө цаашид хийж хэрэгжүүлэх, хийж амжаагүй олон ажил байгааг хэлээд амжилт хүсэв.  

 Аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ "Залуу, эрч хүчтэй даргын ажлыг авч байгаадаа баяртай байна. Цаашид илүү ихийг хийж бүтээнэ гэсэн юм. Ингэхдээ хонгорчуудын аж амьдралыг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана" гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ