Мал оторлуулах болон отрын мал дамжин өнгөрүүлэх журам баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-20 21:31:42

Төв /МОНЦАМЭ/  Сүүлийн жилүүдэд байгаль цаг агаарын өөрчлөлт эрчимтэй явагдаж, бэлчээрийн даац хэтэрч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор отор нүүдэл хийх хүн, малын тоо эрс нэмэгдэж, дээрх үйл ажиллагааг зохицуулахад төвөгтэй байдалд хүрч бэлчээрийг доройтуулж, цөлжилт жил ирэх тусам нэмэгдэж байна.

Аймгийн хэмжээнд малын тоо жил бүр өсч хонин толгойд шилжүүлснээр 8.5 саяд хүрч, судалгаанаас үзэхэд нийт мал сүргийн 25-30 хувь нь отрын байдлаар өвөлжиж, хаваржихын зэрэгцээ гаднын аймаг сумдаас 500.0-800.0 мянган мал манай аймагт оторлож байгаа нь отор нүүдэлд тавих хяналтыг өндөржүүлэхийг зүй ёсоор шаардаж байгаа юм.

Иймд отор нүүдэл хийх, мал, амьтныг үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан, тэмцээнд оролцуулах, хүнс, арилжаа, үржлийн зориулалтаар тээвэрлэх, туувар хийх болон малчин, мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт суурьших зорилгоор хүн, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах зорилгоор мал оторлуулах болон отрын мал дамжин өнгөрүүлэх журам баталлаа.


Холбоотой мэдээ