Хүүхдийн мөнгөний түүхэн замнал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-01-21 13:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд  100 төгрөгөөр тооцон жилд   дөрвөн зуун төгрөг, (хүүхдийн мөнгө) 5 бол хүүхэд бүрд 150 төгрөгөөр тооцон жилд 750 төгрөг (1957 оны 4 дүгээр сарын 03) олгож эхэлжээ. Харин зургаагаас дээш бол хүүхэд бүрд 200 төгрөгөөр тооцон олгож байжээ. Тухайлбал, найман хүүхэдтэй өрхөд жилд  мянга 600 төгрөг олгож байсан байх жишээтэй. Гэхдээ хүүхэд 16 нас хүрээд мөнгөнөөс хасагддаг байсан юм. Харин нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-2004 оны хооронд хүүхдийн мөнгө сураг тасарсан байна. 


Харин УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулийн өмнө “Эх орон-Ардчилал” эвсэл хүүхэд бүрд 10 мянган төгрөг амласан. Гэхдээ сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар (Ц. Элбэгдоржийн) амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд  сард гурван мянган төгрөг олгох болсноор хүүхдийн мөнгө дахин сэргэсэн түүхтэй билээ. Харин 2020 он хүртэл хүүхдэд  сар бүр 20 мянган төгрөг олгож байсан билээ. Харин цар тахлын улмаас өрхийн орлого өсгөх үүднээс  хүүхдийн мөнгийг 2020 оноос 100 мянга болгосон. Энэ бол хүүхдийн талаар  төрөөс  баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж яваа арга хэмжээ.


“Хуримтлалтай хүүхэд” бодлого 2022 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журам шинэчилсэн байна. Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Дараа нь хүүхдийн мөнгөө бэлнээр нь авах хүсэлт гаргасан эцэг эх, асран хамгаалагчийн дансанд шилжүүлэх зохицуулалттай болгожээ. Хүүхдийн мөнгийг бэлнээр нь авахын тулд сар бүрийн 15-нд  хүсэлт гаргана. Тухайн хүүхдийн нэрийн дансанд нь хуримтлуулах сонголт хийсэн нөхцөлд жилд нэг удаа хүсэлт гаргана. Харин 2022 оны 7 дугаар сарын 1-ээс хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгийг хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулна. Харин 50 мянган төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хүсэлт гарган бэлнээр хүлээн авна. 


Улсын хэмжээнд нийт 1,2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авах учиртай. Тэднээс  1 сая 100 мянган хүүхдийн мөнгийг  бэлнээр авах хүсэлт гаргасан байна. Тэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг И баримт аппликейшнээр хүсэлт гаргасан байх  магадлалтай. Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 20-оос  олгож эхэлсэн.  Хүсэлтээ гаргаж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансандаа хадгалагдана. Эцэг эх, асран хамгаалагч нь хүсэлт гаргасан даруйд хүлээн авах дансанд нь холбогдох зохицуулалт хийсэн байна. Цахим систем ашиглаж  хэд хэдэн хувилбараас  сонголт хийх боломж олгожээ. Үүнд:

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер /энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ/

Холбоотой мэдээ