Махны худалдаа гурван өдөр үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн Найрамдал буюу Залуучууд театрын өмнөх талбайд мах, цагаан идээний нэгдсэн худалдаа эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх уг худалдаанд өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумын малчид бүртгүүлэн мах, сүү, цагаан идээний худалдаа явуулж байна. Үхрийн мах 8500-9000, хонины мах 8500, адууны мах 9000-9500 төгрөгөөр худалдаж байна. Харин ааруул 21.000-25.000 төгрөгийн хооронд байна.
Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүд
уг худалдаанд оролцож байна. Дээрх худалдаж буй бүтээгдэхүүний гарал
үүслийг мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа аж. ХХААГ-аас
зохион байгуулж буй уг худалдаанд бусад аймаг, сумдын малчид оролцох
боломжтой аж.



