Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Мөн өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I
тунд 46, II тунд 76, III тунд 1653, IV тунд 1840, нийт 3615 иргэнийг
дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн
хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.7 хувь,
нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3027 (25.4
хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.488 (77 хувь), 16-17 насны 27.019 (79.7 хувь)
хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.