ӨЭМТ-өөр үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг ковидоор өвчилсөн иргэд эзэлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-24 10:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын албан тушаалтнууд  өчигдөр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн  11-р хорооны Амгалан-Өрх, 3, 20-р хорооны Энх титэм,   Баянгол дүүргийн 6-р хорооны Мөнх-Үжин, Налайх дүүргийн 3-р хорооны Ачлал Налайх, 4-р хорооны Мөнх Суварга өрхийн эрүүл мэндийн төв, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгүүдийн ажил байдалтай танилцлаа


Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн дийлэнх хувийг Ковид-19 халдвараар өвчилсөн болон түргэвчилсэн оношлуураар халдвар авсан эсэхээ оношлуулахаар ирсэн иргэд, бага насны хүүхдийн үзлэг эзэлж байна. Онош батлагдсан иргэн бүрд эмчилгээний багцыг нас, өвчний байдлаас хамааран олгож байна. Ковидын халдвартай  жирэмсэнд багцаа шууд өгөөд эмнэлэгт хэвтүүлэхээр ор зохицуулах багт бүртгүүлдэг боловч ор 1-2 хоногийн хүлээгдэж байгааг, мөн эмч ажилчид  халдвар авсны улмаас  хүний нөөцийн дутагдалтай байгаа, дайчлагдан ажиллаж буй резидент эмчийн тоог нэмэх тухай ярьсан байна. 

Эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах, холбогдох байгууллагуудтай мэдээллийг цаг алдалгүй солилцож байх талаар чиглэл өглөө.



Холбоотой мэдээ