Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-24 12:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 73 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт бямба гарагт 15.46 цагт болсныг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдөлсөн тохиолдол 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо 8 дахин ихэссэн аж. 


Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

 

Холбоотой мэдээ