“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-аар зургаан компани шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-24 17:14:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын өмнөхөн 2021 онд идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгж багуудыг шагнаж алдаршуулах аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ дагуу “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-аар “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон, “Мобиком корпораци” ХХК-ийн хамт олон, “Таймлесс” ХХК-ийн хамт олон, “Шарын гол” ХК-ийн хамт олон, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамт олон, “Ган Хүдэр орд” ХХК-ийн хамт олон тус тус шалгарлаа. Дээрх байгууллагуудад өнөөдөр аймгийн Засаг дарга талархал илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ