“Шарын гол” баг улсын залуучуудын аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хоккейн холбооны 2022 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн /АШТ/ Улаанбаатар хотын 15 дугаар хороолол дахь "Отгон-Од" клубийн "Бласт" багийн мөсөн талбайд болж шилдгүүдээ шалгаруулав.
Тэмцээний аваргаар “Шарын
гол” баг тодорсон бөгөөд шигшээ тоглолтод "Хангарьд" багийг 3:2-оор
буулган авсан байна. Тэгвэл талбайн эзэн "Бласт" баг хүрэл медалийн
төлөөх тоглолтод "Хөх чоно" багтай үндсэн цаг 2:2-оор тэнцэж, улмаар
нэмэлт цагт ялалтын шайбаа өрсөлдөгчийнхөө хаалганд хийв.
Тэмцээний шилдэг
хаалгачаар Б.Батбаяжих /Шарын гол/, хамгаалагчаар У.Нямдаваа /Бласт/,
довтлогчоор Б.Энхбат /Шарын гол/, тэгш тоглогчоор М.Чинзолбоо /Хангарьд/, өсөх
ирээдүйтэй тоглогчоор Ариунбилэг /Хөх чоно/, Амартөр /Бугант/ нар тус тус
тодров.