Шумуулаар дамжих халдвараас сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-20 23:22:19

Өмнөговь аймагт шумуул ихэслээ. Говь нутгийн шумуул жижигхэн байдаг боловч энэ жилийн шумуул том байгааг иргэд онцолж  байна. 

Аймгийн Эрүүл мэндийн газраас шумуулаар дамжих халдвараас сэргийлэхийг иргэддээ анхаарууллаа. Шумуулаар дамжин зика вирүст халдвар Америк, Ази, Европын 50 гаруй улсад бүртгэгдээд байгаа аж. Зика вирүс нь халдвар авсан шумууланд хатгуулах, бэлгийн замаар, эхээс урагт, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг байна.

Урин дулааны улирал үргэлжилж, иргэдийн амралтын үетэй зэрэгцээд тус аймагт өмнө нь огт байгаагүй шумуул элбэг байгаа учир иргэд онцгой анхаарахыг сануулав.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ