Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2016-07-21 07:56:53

Өнөө маргаашдаа нутгийн  баруун хагаст, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орж  сэрүүсэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Энэ сарын 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ