Төмөр замын бүтээн байгуулалт Мандал суманд өрнөнө

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-28 22:28:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмөр замын хувь нийлүүлсэн байгууллагаас бүтээн байгуулалтын олон ажлыг хийхээр тохиролцсон байна.

Мандал сумын Засаг дарга Б.Ганболд УБТЗХНН-ийн 1-р орлогч дарга Милостных Игорь Васильевич болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын хүрээнд Мандал суманд хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр хэлэлцэн тохиролцсон аж. Тодруулбал:

-Мандал сумын Зүүнхараа хот дахь Төмөр замын нүхэн гарцыг төмөр замын хөрөнгөөр засварлан улсын комисст хүлээлгэн өгөх

-Төмөр замын гармыг автомат хаалттай гарам болгох асуудлыг судлах

-Төмөр зам доогуур бага оврын автомашин гарах зориулалтын нүхэн гарц шинээр хийх

-Ачаа буулгах, ачих төмөр замын салаа зам барьж орон нутгийн мэдэлд авах асуудлыг судлан шийдвэрлэхээр болсон байна. Мөн хамтарсан уулзалтын хүрээнд Түнхэл тосгонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ