Гэр хорооллын өрхийн 350кВт.ц цахилгаан эрчим хүчний төлбөр 56713 төгрөгийг төрөөс хөнгөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-28 10:53:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас хэрэглэгчдэдээ шинээр мөрдөгдөж байгаа цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийн талаар мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газраас орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлж илүү гарсан хэрэглээг хэрэглэгч өөрөө хариуцан төлнө. 

Үүнийг эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн тарифаар бодоход:

Гэр хорооллын айл өрхийн 350кВт.ц цахилгаан эрчим хүч 56713 төгрөгийг, харин орон сууцны айл өрхийн 250кВт.ц цахилгаан эрчим хүч 40122 төгрөгийг төрөөс хариуцан хөнгөлж байна. Иймд хэрэглэгч та бүхэн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянан зүй зохистой хэрэглэхийг уриалж байна хэмээн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэв.


Холбоотой мэдээ