Токаев Казахстаны эрх баригч "Нур Отан" намын даргаар сонгогдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-28 18:13:33

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны эрх баригч “Нур Отан” намын ээлжит бус их хуралд оролцогчид намын даргаар Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг сонголоо гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлэв.


“Намын ээлжит бус 21-р их хурлын шийдвэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевыг “Нур Отан” намын даргаар санал нэгтэй сонголоо” гэж хэвлэлийн алба твиттер хуудсандаа мэдээлжээ.


Токаевыг энэ албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг Казахстаны анхны Ерөнхийлөгч, өнөөг хүртэл эрх баригч намын даргын албыг хашиж байсан Нурсултан Назарбаев дэвшүүлсэн байна.


Их хурлаар мөн намын дүрэм болон улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.


Казахстаны эрх баригч "Нур Отан" намын ээлжит бус их хурал цахим хэлбэрээр болж байгаа бөгөөд тус улсын удирдлагууд оролцож байна.


Холбоотой мэдээ