С.Цэрэнчимэд Красноярскт 3 жилийн дараа дахин түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ташкент-2014” ДАШТ-ний алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ний мөнгөн медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд алтан медаль хүртэж тус тэмцээний хошой аварга болов.
Тэрбээр Красноярскийн
дэвжээнд шөвгийн наймд Азербайжаны Биргул Солтановаг 9:1-ээр, хагас шигшээд
ОХУ-ын Алёна Тимофееваг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Мейси
Килтиг 11:0 оноогоор цэвэр яллаа.
С.Цэрэнчимэд гавьяат Иван
Ярыгиний Гран прид гурван жилийн өмнө 57
кг-ын жинд анх удаа түрүүлж байсан бол энэ удаа 62 кг-д хошой алтан медальтан болсон.
Тэрбээр хос алтаас гадна 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.
Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, 7 хүрэл медаль хүртээд
байна. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан алт,
Д.Цогзолмаа, 76 кг-д Н.Загардулам нар хүрлийн төлөө барилдана.