Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
2022 оны 01 сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр
үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.Салхи
ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Их
нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 26-31
хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр өдөртөө 20-25 хэм,
Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21
хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм,
бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн
байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө
15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 01- 05 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Хоёрдугаар 1-нд Хэнтийн
уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 2-нд баруун аймгуудын
нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн
зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн
зүүн хэсгээр, 4-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган
шуурга шуурна. Салхи 2, 3, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө
18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм
хүйтэн байна.