Олимпын багт төрийн далбааг гардуулж өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-31 09:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд оролцох Монголын шигшээ багт төрийн далбааг гардуулах ёслол ням гарагт боллоо.


Ёслолын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүсэв.


“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үүднээс энэ ёслолд тамирчдыг оролцуулалгүй, цомхон хүрээнд зохион байгуулав. Монголын баг тамирчид маргааш Бээжинг зорих юм.


Олимпын эрхээ аваад буй цанын 2 тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд хүч, ур чадвараа сорих юм байна.



Холбоотой мэдээ