Ус түгээх байраар үйлчлүүлэгчдийн анхааралд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-31 13:06:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сар шинийн баяртай холбогдуулан "Дархан-Ус суваг" ХК ус түгээх байраар үйлчлүүлэгчдэд мэдэгдэл хүргэж байна.

Баярын өдрүүдэд карт цэнэглэх газрууд амрах тул "Дархан зах"-д байрлах Нэг цэгийн үйлчилгээний төвийн "Хэрэглэгчдэд үйлчлэх төв", "Дархан-Ус суваг" ХК-ийн байранд байрлах "Хэрэглэгчдэд үйлчлэх төв"-үүд 2022.02.01-ний өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд усны карт шинээр авах болон цэнэглэх иргэдэд үйлчлэхийг анхааруулж байна. Иймд хэрэглэгч, үйчлүүлэгч та бүхэн усны картаа өөрийн хэрэгцээнд тааруулан олон хоногийн амралтын өдрүүдэд хангалттай хэмжээгээр цэнэглэнэ үү.

2022.02.07-ны даваа гаргаас эхлэн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана. "Дархан-Ус суваг" ХК Утас: 7533-3737.

Холбоотой мэдээ