Баян-Өлгийн засаг даргад А.Гылымханы нэрийг дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-07-21 11:57:29

Баян-Өлгий аймгийн шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болж шинэ удирдлагаа сонгов.

Иргэдийн хуралд олонхийн суудал эзэлсэн МАН-ын хурлаар аймгийн Засаг даргад А.Гылымхан, Ш.Хавыл нарыг дэвшүүлж олонхийн саналаар А.Гылымханыг сонгож Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болов. ИТХТ-ийн даргаар Н.Бейбитхан, Д.Бауыржан нар өрсөлдөн олонхийн саналаар Д.Бауыржаны нэрийг дэвшүүлсэн юм.

ИТХ-ын тэргүүлэгчээр АН-аас хоёр, бие даагч нэг, бусад нь МАН-аас нийт 11 хүн сонгогдов. А.Гылымхан «Тулпар» зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийн эзэн, өмнө нь аймгийн МАН-ын хорооны даргааар сонгогдон ажиллаж байсан, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийг ахалж байсан ирээдүйтэй улс төрч юм.                                                                               

  Ш.Айзаря

Холбоотой мэдээ