Цагаан олимпод оролцох баг тамирчид Бээжинг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-31 17:18:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох баг тамирчид өнөөдөр өдөр /2022.01.31/. өмнөд хөршийг зорилоо.

 

Энэ удаагийн өвлийн олимпын наадамд 7 спортын 15 төрөлд 3000 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдөнө.



 

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Ариунсанаагийн Энхтуул

 

Спортын төрөл: Цана

 

Төрсөн огноо: 1996.01.14

 

Амжилт: 2015, 2016 онд Васалофит олон улсын марафонуралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээрбайр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр,Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ынзайд дөрөвдүгээр байр эзэлсэн.

 

Цол зэрэг: ОУХМ

 

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ.



 

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын  төрөлд уралдах Монголын багийн тамирчин Батмөнхийн Ачбадрах

 

Спортын төрөл: Цана

 

Төрсөн огноо: 1994.12.21

 

Амжилт: УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль

 

2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль

 

ДАШТ-д дөрвөн удаа оролцсон

 

Цол зэрэг: 2014 онд спортын мастер,

 

2015 онд ОУХМ

 

2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль

 

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авав. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ