Соёл амралтын хүрээлэн дэх үлэг гүрвэлүүд авиа гаргаж, хөдөлдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-21 12:35:17

Өмнөговь аймгийн "Соёл амралтын хүрээлэн" сүүлийн үед Монгол даяар дуулиан тарьж байгаа билээ.

Соёл амралтын хүрээлэнд 19 үлэг гүрвэл байдаг бөгөөд тэдгээрийн 10 нь  өөрсдийн онцлогтой авиа гаргаж хөдөлдөг байна. Хажуугаар нь  ямар нэгэн хөдөлгөөнт зүйл явж өнгөрөх агшинд тусгай мэдрэгчээр ийнхүү авиа бүхий хөдөлгөөнийг үзүүлдэг байна. Махчин болон сүүн тэжээлтэн үлэг гүрвэлээс гадна өндөг дотроос гарч ирж буй зулзаган үлэг гүрвэлүүд ч байдаг. 9 төрлийн  үлэг гүрвэлүүдийг тусгай зөөлөн материаллаар хийсэн учраас тэднийг амьд мэт харагдуулдаг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ