Шигшээ баг бүрдүүлэх, төрөл сонгох, санхүүжүүлэх батлагдсан журмыг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Монгол Улсын Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам 2022 оны 1 дүгээр сарын 17-нд батлагдсан юм.
Энэхүү батлагдсан журмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос чанд баримтлан хэрэгжүүлэхэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.
Үндэсний шигшээ баг нь Олон
улсын улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хорооны ивээл дор зохион
байгууллагддаг олимпын эрх олгох, оноо цуглуулах, ДАШТ, тив, наадамд Монгол
Улсыг төлөөлж оролцоно.
Монгол Улсын өсвөр үе, залуучууд, оюутны спортын үндэсний шигшээ багийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд энэ журмыг баримтлах юм байна.
Журмыг бүрэн эхээр нь танилцуулж байна.