Бар жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2022
оны хоёрдугаар сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян
үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн нэгэн.
Буд гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр.
Өдрийн наран 8 цаг 19
минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тулэлдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл,
хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах,
андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл
хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар,
луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө
гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй
бөгөөд нас ахар болно хэмээжээ.