Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
Mалчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө
бага зэрэг дулаарна.
2022 оны 02 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулсаар
ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын
хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад
нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр. 8-10 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн
байна.
2022 оны 02 дугаар сарын 07-11 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарыэ 8-нд Хөвсгөлийн уулархаг
нутгаар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын
нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн
аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,
явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн
нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 7, 8-нд ихэнх нутгаар өдөртөө
хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр
шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө
8-13 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хүйтний
эрч чангарна