Б.Ачбадрах өнөөдөр эхний уралдаандаа хурдаа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаа төлөөлөн "Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд өрсөлдөгч ОУХМ Батмөнхийн Ачбадрах өнөөдөр цасан замд хурд, хүч, ур чадвараа сорино.
Түүний өрсөлдөх эрэгтэйчүүдийн
спринт зайн урьдчилсан уралдаан өнөөдөр /02.08/ өдрийн 16:50-17:35 цагт болох
юм байна.
Улмаар Б.Ачбадрахын
дараагийн өрсөлдөх зай бол эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан бөгөөд 2022 оны 02
дугаар сарын 11-ний өдрийн 15:00-16:35 цагт болж шилдгүүдээ шалгаруулна.
Батмөнхийн Ачбадрах
Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий
сум/
Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов,
Д.Баттулга, Ж.Дашдондог
Онцлох амжилтууд: “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон. 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон. УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай