Өнөөдөр 10 багц медалиййн эзэд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-08 11:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын 4 дэх өдөр буюу 2 дугаар сарын 8-нд 12 төрлийн тэмцээн уралдаан явагдаж, нийт 10 багц медалийн эзэд тодорно.

 

УУЛЫН ЦАНА

 

Яньчин дахь уулын цанын төвд эрэгтэйчүүд өглөө 11 цагаас эхлэн супер-жи төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Энэ төрөлд 47 тамирчин өрсөлдөхөөр болжээ.

 

ГҮЙЛТИЙН ЦАНА

 

Жанчхүү дахь гүйлтийн цанын төвд эрэгтэй, эмэгтэй спринт зайн уралдаан 16 цагаас эхэлнэ. Харин медалийн төлөөх уралдаанууд 19:47-д эхлэх юм. Энэ төрөлд манай хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар уралдах билээ.

 

КЁРЛИНГ

 

Олимпын наадмын салхийг хагалж эхэлсэн кёрлингийн холимог хосын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 14:05 цагаас Швед, Их Британийн багууд хүрэл медалийн төлөө тоглох бол 20.05-д Итали, Норвегийн шигшээ аваргын төлөө өрсөлдөх юм. Дөрвөн жилийн өмнө энэ төрөлд багууд Канад, Швейцар, Норвеги гэсэн дарааллаар байр эзэлж байв.

 

УРАН ГУЛГАЛТ

 

Өнөөдөр эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр 09:15-д эхэлнэ. Олимпын хошой аварга Японы Юзүрү Ханю тэргүүтэй 30 тамирчин энэ төрөлд өрсөлдөх юм.

 

ФРИСТАЙЛ

 

Эмэгтэйчүүдийн биг эйр төрлийн урьдчилсан шат 10 цагт эхэлж, шигшээд үлдсэн тамирчид 10:45-аас эхлэн медальтнуудаа тодруулах болно.

 

ХОККЕЙ

 

Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно.

 

А хэсэг


12:10 АНУ-Канад

 

21:10 Финланд-Оросын ҮОХ

 

В хэсэг


16:40 Япон-Чех

 

21:10 Швед-Дани

 

ЧАРГА

 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн уралдаан 19:50-д эхлэх бол медалийн төлөөх гараанууд 21:35-аас эхэлнэ.

 

ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛ

 

15:30-аас албан ёсны бэлтгэлийн уралдаантай.

 

СНОУБОРД

 

Эрэгтэй, эмэгтэй паралель жиант слаломын төрлийн медальтнууд өнөөдөр тодорно. Хасагдах шатны уралдаан 10:40-д эхлэх бөгөөд шөвгийн найм 15:06-д, хагас шигшээ 15:36-д, финалын уралдаанууд 15.43-д эхлэх хуваарьтай байна.

 

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР

 

18:30-д эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан эхэлнэ. Нийт 30 тамирчин энэ төрөлд өрсөлдөх бөгөөд цагийн үзүүлэлтээр медальтнууд тодрох юм.

 

Холбоотой мэдээ