Бүгийн хоолой - Таван сухайн хөндий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-11 20:18:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Бүгийн хоолой- Таван сухайн хөндий нь Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Баяндалай зэрэг сумыг зааглан оршино.
Тус газар нутагт тархсан хөхтөн амьтдаас дурдвал Монгол Улсын улаан номын хоёр удаагийн жагсаалтад /1987, 1997/ орсон хөхтөн амьтан аргаль, янгир, хулан, хар сүүлт зээр, цоохондой, өөхөн -сүүлт атигдаахай, эрээн хүрэн зэрэг бий. Эдгээр амьтдаас "Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц" /CITES/-ийн II хавсралтад бүртгэгдсэн чоно, цоохондой, мануул, хулан, аргаль байдаг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Мөн "Ховор амьтны 2012 оны жагсаалт"-д орсон хар сүүлт зээр, хулан, аргаль, янгир, эрээн хүрэн орсон байдаг байна. Үүнээс гадна "Монгол орны хөхтөн амьтдын Улаан данс"-д чоно, шар үнэг, хярс, мануул нь “Ховордож болзошгүй”, аргаль цагаан зээр, янгир “Устаж болзошгүй” гэсэн ангилалд орсон амьтад тархан амьдрах төдийгүй, заган ойн тархац нутаг юм.
Холбоотой мэдээ