“Адуунчулуун” ХК-ийн алдагдал 15 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-12 18:38:36

Дорнод /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Адуунчулуун” ХК-ийн 2021 оны алдагдлыг 2020 онтой харьцуулбал 15 хувиар буурчээ. Тодруулбал, тус компани өнгөрсөн онд 534 сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа тайлагнасан байна. Энэхүү алдагдал нь 2020 онтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлт юм.

“Адуунчулуун” компани Дорнод аймгийн ахуйн хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд болон “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д нүүрс нийлүүлдэг. 2021 онд нийт 349224 тонн нүүрс борлуулж, 797300 м.куб хөрс хуулсан нь тооцооллоос давсан гүйцэтгэл болжээ. Харин 2022 онд 352500 тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тус компанийн 2021 оны дөрөвдүгээр улирлын тайланд одоогоор завсрын аудит хийж байгаа, ирэх сард гүйцэтгэлийн аудит хийнэ гэж "Адуунчулуун" ХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаатар мэдээллээ. 

Холбоотой мэдээ