Гал түймрийн улмаас нэг хүн угаартаж, нэг иргэн амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас 1 иргэн угаартаж, 1 иргэн нас барсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын алба хаагчид дээрх хугацаанд гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар ажиллажээ.
Аюулт үзэгдэл, осол, хохирлоос урьдчилан сэргийлэх,
иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд аюулгүй
галлагааны заавар зөвлөмж өгөх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа тухай НОБГ-аас мэдээллээ.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар ахуйн гал түймрийн 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн
дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4%-иар ихэссэн үзүүлэлттэй байна.