Малайзын Ерөнхий сайд тавдугаар сард БНХАУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА ЛУМПУР. /Zaobao/. Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб АСЕАН-ы болон
Ойрхи дорнодын орнуудад айлчилна. Мөн тэрбээр энэ оны 5 дугаар сард БНХАУ-д
ажлын айлчлал хийх төлөвтэй байгаагаа мэдэгдлээ.
Хэрэв тэрбээр БНХАУ-д айлчилбал сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анх удаа тус улсад айлчлал хийх Малайзын Ерөнхий сайд болох юм.
Ерөнхий сайд Исмаил Сабри
Якоб даваа гарагт Брунейд албан ёсны айлчлал хийх бөгөөд
үргэлжлүүлээд Тайланд, Камбож, Вьетнам зэрэг АСЕАН-ы орнуудаар айлчилна.
БНХАУ-д хамгийн сүүлд айлчилсан Малайзын Ерөнхий сайд бол Махатир Бин Мохамадад юм. Тэрбээр 2018
оны 8 дугаар сар болон 2019 оны 4 дүгээр сард БНХАУ-д айлчилж байжээ.