Грекийн парламент сонгуулийн хуульд өөрчлөлт орууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАФИН. /Abcnews/. Грекийн парламент сонгуульд оролцох иргэдийн насны доод хязгаарыг 17 болгон бууруулж, хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцоогоор сонгуулийг явуулах төлөвлөгөөг баталлаа.
Санал хураалтыг өнөөдөр өглөө явуулж, сонгуульд ялалт байгуулсан намд урамшуулал болгон 50 суудал өгдөг сонгуулийн тухай хуулийн заалтыг хассан байна.
Гэвч Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрасын зүүний хүчний Засгийн газар дараачийн бүх нийтийн сонгуулийн дараа хийх өөрчлөлтийг дэмжүүлэхэд шаардагдах тооны саналыг авч чадаагүй юм.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Грекийн засгийн эрхийг улстөрийн эвслүүд дараалан барьж, улмаар санхүүгийн хямралд орж, гадаадаас их хэмжээний зээл авсан нь ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан болсон билээ.
Д.Нямтулга