Шагналын мөнгөнөөсөө төрийн байгууллагуудад олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-18 10:39:59

Увс /МОНЦАМЭ/. 2021 оны ажлаараа аймгийн 19 сумаас гуравт шалгарсан Баруунтуруун сум 900 мянган төгрөгөөр шагнуулсан байна.

Тус сумын Засаг дарга С.Удаанжаргал энэхүү шагналын мөнгөнөөсөө төрийн үйлчилгээг ард иргэддээ ил тод, шударга, хүртээмжтэй хүргэх үндсэн үүрэгт ажлаа хариуцлагатай, санаачилгатай хийж гүйцэтгэсэн төрийн байгууллагын хамт олноо шагнаж урамшуулжээ. Тодруулбал, М.Эрдэнэ-Очир даргатай сумын ЗДТГ, Г.Анхбаяр даргатай сумын Эрүүл мэндийн төв, Б.Хонгорзул эрхлэгчтэй Хүүхдийн цэцэрлэг, Д.Шинэбаяр захиралтай Ерөнхий боловсролын сургууль, Ч.Нямсүрэн эрхлэгчтэй Соёлын төвийн хамт олныг тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Тэрчлэн Баруунтуруун сум дахь Цагдаагийн хэсэг, Онцгой байдлын гал унтраах 60 дугаар ангийн хамт олныг тус бүр 50 000 төгрөгөөр шагнажээ

Холбоотой мэдээ