“Бээжин-2022” цагаан олимпод оролцсон тамирчдаа урамшуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд Бээжин хотноо өвлийн олимпод оролцсон тамирчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Тус уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх
зөвлөлийн гишүүн, “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй нар
оролцлоо.
Энэ үеэр манай цаначдын олимпын наадамд оролцсон байдал, дараагийн бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөө, “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимп болон 2026 оны өвлийн олимпын зорилтын талаар ярилцсан байна.