Ховд аймагт мод тарьж, ургуулах бэлтгэл ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-18 13:34:17

Ховд /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ховд аймаг нэгдэж, 20 сая мод тарихаар болсон. Энэ хүрээнд орон нутгийн албан байгууллагууд улиас, бургасны модлог мөчир бэлтгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Өөрөөр хэлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Хар-Ус нуурын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж хамтран улиас, бургасны модлог мөчир бэлтгэх ажлыг энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

Иймээс мод үржүүлэх, ойн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус үйл ажиллагаанд нэгдэхийг мэргэжилтнүүд уриалж байна. Уг ажлын талаар сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэст хандах боломжтой бөгөөд 99081389 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг Ховд аймгийн ЗДТГ-аас зөвлөлөө

Өдгөө мэргэжлийн хүмүүс технологийн дагуу хөдөөгийн сумдын нутаг дэвсгэрт модны тайралт хийж, суулгац бэлтгэн зооринд хадгалж байгаа. Модыг үрээр болон бэлдсэн мөчир буюу харандаагаар тарих зэрэг олон арга байдаг. Тухайн модоо гэмтээхгүй ба харин ч ургах чадвар нь нэмэгддэг аж

 


Холбоотой мэдээ