Залуусын идэвх дээшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 13:45:01

Баянхонгор аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Зауучууд хөгжлийн төв”-д оны эхний хагас жилийн байдлаар 1200 залуу хамарчээ.

Өсвөр үе залуучуудын хөгжил оролцоог сайжруулах зорилготой тус төвд өөрсдийн хэрэгцээ зорилгын дагуу 17 бүлэгт хөгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус төвд Сонирхлын клуб, Амьдрах ухааны сургалтад хамгийн олон хүн хамрагддаг бол комьпютер, нөхөн үржихүйн боловсрол, сэтгэлзүйн зөвлөгөөнд мөн идэвхтэй хамрагддаг байна.

“Залуучууд хөгжлийн төв”-д үйлчлүүлсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Залуучууд дэмжих бүлэгт элсэх, түүгээр дамжуулан санал санаачлага гарган хэрэгжүүлэх сонирхол нэмэгдсэнийг албаныхан ярьж байна.

Холбоотой мэдээ