Нэрт хөгжмийн зохиолчийн 100 жилийн ойг тэмдэглэх захирамж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 15:49:30

Аймгийн баяр наадмын хүрээнд тод мөртэй олон ажил хийсэний нэг нь Монголын Хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг, нэрт хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт, УГЗ, Хонгор нутгийн унаган хүү Гончигийн Бирваа агсаны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт байв.

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 18-ны өдрийн морин цагт музейн урд талбайд болсон байна. Нээлтэд Г.Бирваа агсны хүү Төрийн соёрхолт, УГЗ Б.Мөнхдоржийн гэр бүл болон нутгийн ахан дүүс, ард иргэд, албаныхан оролцлоо.

Мөн үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал анхны захирамжаа сонордуулж, нэрт хөгжмийн зохиолч МУУГЗ, төрийн соёрхолт Г.Бирваа агсаны мэндэлсний 100 жилийн ойг аймаг орон нутагтаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Аймгийн Засаг даргын захирамжид Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журмын заалтыг үндэслэн тус ойг тэмдэглэх ажлын хэсгийг Засаг даргын орлогч Б.Батсуурь ахлан зохион байгуулахаар болов.

Холбоотой мэдээ