“Эрүүл зүрх” төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-24 15:56:52

Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциацын зүгээс Увс аймагт “Хүүхдийн зүрхний эмгэгийн илрүүлэг”-ийн ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд ЭМХЗА-ийн хүүхдийн эмч нарын баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран Увс аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулийн эмч, удирдлагууд гэх мэт 70 гаруй албан хаагчдад “Зургаан настай хүүхдийн бие бялдрын хөгжлийн үнэлгээ, зүрхний эмгэгийн илрүүлэгийн арга зүй” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт хийлээ.

Энэ хүрээнд зургаан настнуудын төлөөллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үзлэгт хамрууллаа.

Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1950-иад онд 7.1 хувийг эзэлж байсан бол 2020 оны байдлаар 32.8 хувь болж нэмэгджээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламжийн эхний байрыг сүүлийн 20 жил зүрх, судасны тогтолцооны өвчин эзэлж байна. Иймд уг эмгэгээс сэргийлэхийн тул илрүүлгийг бага наснаас эхлүүлэх, эрүүл зан үйлд сургах ёстой хэмээн үзэж, эхний ээлжинд 6 настнуудыг сонгон үзлэгт хамруулаад байна.

Холбоотой мэдээ