Үерийн даланд хог хаяхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-23 17:21:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүйтний эрч суларч буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд байгалийн давтагдашгүй үзэгдэл болох шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд суурин газрыг үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг, шуудууны бүрэн бүтэн байдалд болон цасны хэмжээ, нягтаршил зэрэгт үзлэг шалгалт хийж байна. Шалгалтын явцад үерийн далан суваг хог хаягдлаар бохирлогдсон, үнс шороо асгаж даланг хааж ус урсах боломжийг хаасан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ. Иймд иргэд, оршин суугчид үерийн далан, ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байх, ахуйн хэрэглээний хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ