Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-24 08:31:16
Төв /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Иргэдэд үйлчлэх Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Угтаалцайдам суманд зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс гэх мэт 14 байгууллага, агентлаг иргэдэд хэрэгцээ, шаардлагатай байгаа үйлчилгээг үзүүллээ.
Өдөрлөгийн үеэр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албанаас “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн тухай, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр, хүнсний ногоо тариалах, жимсний модны арчилгаа, тайралтын талаар болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус тус мэдээлэл хийсэн бол Монголын үхэр үржүүлэгчдийн холбооноос “Сүүний кластер ферм”-ийн талаар танилцуулга мэдээлэл, BEST төслийн зүгээс төсөл хэрхэн бичих тухай зөвлөгөө мэдээлэл хийсэн юм. Иргэдийн хувьд шаардлагатай мэдээ мэдээлэл, хэрэгцээтэй үйлчилгээгээ нэг дор авсан нь өдөрлөгийн гол ач холбогдол гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ