Сургуулийн номын санчид сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 11:58:01

Өвөрхангай аймгийн Төв номын сангаас Боловсрол, Соёлын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн номын санчдыг сургалтад хамрууллаа.

Сурах бичгийн хяналт, цаашид баримлах бодлого, номын сангийн анхан шатны бүртгэлүүд, номын санд мөрдөгдөж буй стандарт, номын сангийн заах арга зүйн ажил зэрэг сэдвүүдээр сургуулийн номын санчдад мэдлэг, мэдээлэл олгосон байна.

Мөн номын сангийн үйлчилгээг иргэд, хүүхэд багачуудад ойр байлгах зорилгоор танхимуудын өрөөний зохион байгуулалтыг өөрчилж, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.

Аймгийн Төв номын сан нь энэ онд 3 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 216 нэр төрлийн 334 ширхэг номыг шинээр худалдан авч, 307,8 төгрөгийн 39 нэр төрлийн 53 ширхэг номыг хандиваар нэмэгдүүлсэн байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд