БНХАУ 600 гаруй оюутнаа Украинаас татан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-01 12:54:27

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-аас Украинд суугаа Элчин сайдын яам өөрийн орны оюутнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, өнөөдөр Одесса хотоос эхний ээлжийн 400 гаруй оюутан, Киев хотоос 200 гаруй оюутныг татан авсан байна.


БНХАУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн баасан гаргаас эхлэн Украинаас татан авах иргэдийн бүртгэлийг хийж эхлүүлжээ. Улмаар өнөөдрийн байдлаар 6 мянга гаруй хятад иргэдийг бүртгэж, баталгаажуулан янз бүрийн зам, сувгаар яаралтай татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж.


Өнөөдрөөс эхлэн Киев, Харьков зэрэг хотуудаас Украины баруун хотууд болон хөрш зэргэлдээ орнууд руу зорчих тусгай галт тэргийн шугамыг нээнэ хэмээн ЭСЯ мэдэгдэв.


Энэхүү тусгай галт тэргэнд хятад иргэдээс гадна гадаад улсын бүх иргэд хүчинтэй паспортоо ашиглан зорчих боломжтой юм. Одоогоор галт тэрэгний явах хуваарийг тогтоогоогүй байна.    

Холбоотой мэдээ