Өчигдөр 189 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-08 11:12:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 189 шинэ тохиолдол батлагджээ.


Сүүлийн 10 хоног дараалан халдварын тохиолдол 400-гаас доош тоотой бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 91 нь Улаанбаатарт, 98 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 23 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Энэ хугацаанд коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.


Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4863 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1377 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний 315 нь хөнгөн, 909 нь хүндэвтэр, 139 нь хүнд, 14 нь нэн хүнд хэмээн оношлогджээ.



Холбоотой мэдээ