Завханы 24 сумын ИТХ-ын төлөөлөгчийн 26.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг нийгэм,
улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар оновчтой, үр дүнтэй
шийдлийг хайсаар өдийг хүрсэн билээ.
Аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын “Өрнөх хөгжил сүлжээ” ТББ-ын судалгаанаас үзэхэд 2008 онд аймгийн ИТХ-д 20 эмэгтэйг нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүд бие биетэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, хэн хаана дэвших гэж байгаа талаарх мэдээллийг олж хамтран ажилласнаар 9 эмэгтэй сонгогдсон нь төлөөлөгчдийн 27.8 хувийг эзэлж, бодлогын дөрвөн хорооны даргаар эмэгтэйчүүд сонгогдож байсан түүх бий.
/Графикт: Завхан аймгийн нийт хүн ам дахь хүйсийн харьцаа/
Харин
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчид гурван эмэгтэй төлөөлөл орсон нь
тэргүүлэгчдийн 33 хувийг эзэлжээ. 2012 онд 11 эмэгтэй ИТХ-д сонгогдсон бол 2016
оны орон нутгийн сонгуульд 10 эмэгтэй, 2021 онд 6 эмэгтэй тус тус сонгогдсоноор
барахгүй 2000 оноос эхлэн УИХ-д байнгын эмэгтэй төлөөлөлтэй болж чадсан. Харин 2021 оны судалгаагаар аймгийн 24 сумын нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумдын ИТХ-ын нийт
451 төлөөлөгчийн 26.1 хувийг эмэгтэй төлөөлөгч эзэлж байна. Үүнээс үзэхэд бүх
шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буй ч, эзлэх жин бага байсаар
байна. Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын 2021 оны
судалгаагаар аймгийн 24 сумын ИТХ-ын дарга буюу шийдвэр гаргах түвшинд 20.8
хувь нь эмэгтэй удирдлага байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч буюу сумдын ИТХ-ын
нарийн бичгийн даргаар ажиллаж буй төрийн албан хаагчдын 71 хувийг нь
эмэгтэйчүүд эзэлж байна.